“GR Mongolia” өргөжин тэлж байна. Бид бодлогын салбарт ажиллах чин хүсэл сонирхолтой, монгол болон гадаад хэлний өндөр мэдлэг чадвартай, багаар ажиллах ур чадвартай, төр болон мэргэжлийн оролцогч талуудыг холбон нэгтгэхийн ач холбогдлыг ойлгодог мэргэжилтнүүдийг хайж байна. Төрийн байгууллага, төрийн харилцаа, түүнчлэн эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд, мэдээллийн технологи, тээвэр, аялал жуулчлал зэрэг салбаруудад ажиллаж байсан туршлагатай эсвэл мэргэжилтэй бол давуу тал болно.