Skip to main content
Эхлэл
Main navigation
  • Тухай
  • Үйлчилгээ
  • Мэдээ, нарийвчилсан мэдээлэл
  • Карьер
  • The GR Company
  • EN/中文
  • Холбоо барих
  • English
  • Mongolian

Бид “ЖиАр Монголиа”

“ЖиАр Монголиа” нь Монголын бизнес, бодлогын орчныг ойлгож, нийгэмд бодит үр нөлөө үзүүлэхийг зорьж буй олон улсын бизнес, ашгийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Бид төрийн байгууллагуудтай үр дүнтэй харилцаа холбоог хангах, улмаар өөрийн харилцагчдадаа туслах зорилготой олон нийттэй харилцах бодлогын стратегийг боловсруулж хэрэгжүүлдэг.

Манай баг төрийн байгууллагууд, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, бизнес, эрдэм шинжилгээний байгууллагуудын харилцаа холбооны тогтсон сүлжээнд тулгуурлан ажилладаг. Бид улс төрийн хувьд төвийг сахисан байр суурь баримталдаг бөгөөд улс төрийн бүхий л хүрээнд маш сайн хамтын ажиллагаатай.

МАНАЙ БАГ

Якоб Эдберг
Ерөнхий захирал
juyun_3.jpg
Жүюн Мүн
Гүйцэтгэх захирал
Фредрик Лофтхаген
Гүйцэтгэх захирал
Чимэгбаатарын Уран-Учиг (Учка)
Олон нийттэй харилцах бодлогын менежер
Мэлисса Леунг
Олон нийттэй харилцах бодлогын менежер
Харүка Китамүра
Туслах мэнэжер
Алтантуяагийн Марал-Оч
Шинжээч
<
>
x
< > x
Якоб Эдберг
Ерөнхий захирал

Якоб Эдберг нь ЖиАр компанийг хамтран үүсгэн байгуулагч бөгөөд улс төр, бодлого боловсруулах чиглэлээр хорь гаруй жилийн туршлагатай. ЖиАр компанийг хамтран үүсгэн байгуулахаасаа өмнө Якоб нь Япон дахь Европын Бизнесийн Зөвлөлд Бодлого хариуцсан захирлаар ажиллаж, 29 салбар хорооны 300 гаруй компанийн засгийн газрын харилцаа, өмгөөллийн ажлыг удирдаж байсан. Тэрээр мөн Токио дахь Швед Улсын Элчин сайдын яаманд Худалдааны ахлах ажилтнаар ажиллаж байсан. Якоб Эдберг нь Японд Засгийн газрын харилцаа эрхэлсэн, салбартаа өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг мэргэжилтэн төдийгүй худалдаа, хэрэглэгчийн санхүү, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал болон бусад олон чиглэлээр мэргэшсэн. 
Якоб нь япон, англи, швед хэлээр чөлөөтэй ярьдаг. Улс төрийн эдийн засаг болон япон хэлний хос мэргэжилтэй, Японы Цүкүбагийн Их Сургуулийн Олон улсын улс төрийн эдийн засгаар магистрын зэрэгтэй.

< > x
juyun_3.jpg
Жүюн Мүн
Гүйцэтгэх захирал

Жүюн Мүн нь дотоод болон гадаад зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай олон нийттэй харилцах бодлого, стратегийн харилцаагаар мэргэшсэн мэргэжилтэн юм. Тэрээр оюуны өмч, интернэтийн технологи, программ хангамж, байгаль орчин, эрчим хүч зэрэг салбарт олон нийттэй харилцах бодлогын төслүүдийг хэрэгжүүлсэн арвин туршлагатай. COVID-19 цар тахлын дэгдэлтээс хойш дэлхийн эрүүл мэндийн асуудалд идэвхтэй оролцож, дотоодын болон олон улсын тэргүүлэх түншүүддээ цар тахлын эсрэг тэмцэхэд нь бодлогын зөвлөгөө өгч байна.
Жүюн нь БНСУ-ын тэргүүлэх харилцаа холбооны компани болох KT Корпорацид бодлогын шинжээчээр мөн Засгийн газрын танхим болон Үндэсний Ассамблейн өндөр албан тушаалтан гишүүний туслахаар ажиллаж байсан.
Жүюн Сөүлийн Ёнсэ Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны бакалаврын зэрэгтэй. Англи, солонгос, хятад (мандарин) хэлээр чөлөөтэй ярьдаг.

< > x
Фредрик Лофтхаген
Гүйцэтгэх захирал

Фредрик Лофтхаген нь ЖиАр компанийн Гүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирлын албыг давхар хашдаг.
Фредрик нь Ази тивийн олон орны зах зээлийг хамарсан төслүүдийг удирдан зохицуулж, Япон, Солонгос, Тайвань дахь багууд, бүс нутгийн түншүүдийн сүлжээтэй нягт хамтран ажилладаг. Тэрээр нарийн төвөгтэй бодлогын орчинд харилцагчдаа чиглүүлэн залж, засгийн газартай харилцах үйл ажиллагааг хөгжүүлэн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Мөн нөлөөллийн эвслүүд, мэргэжлийн холбоодыг байгуулах, удирдах чиглэлээр арвин туршлагатай.
Засгийн газартай харилцах олон жилийн туршлагатай Фредрик нь зөвлөх үйлчилгээ болон компанидаа өмгөөллийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан. Хуульч мэргэжилтэй тэрээр ажлын гараагаа Брюссель хотод эхлүүлж, засгийн газартай харилцах Европын тэргүүлэх зөвлөх компаниудын нэгийг үүсгэн байгуулсан.
Европ, АНУ болон Азийн олон улсад ажиллаж, бүс нутгийн улс төр, зохицуулалтын талаар гүнзгий мэдлэгтэй болсон. Мөн засгийн газартай харилцах хараат бус, зөвлөх компаниудын олон улсын түншлэлийг үүсгэн байгуулсан юм.
Фредрикийн ажил нь өргөн хүрээнд үнэлэгдсэн бөгөөд тэрээр Европ дахь засгийн газартай харилцах зөвлөх үйлчилгээний “Оны шилдэг зөвлөх байгууллага”-ын SABRE буюу "Брэнд, Нэр хүнд ба Оролцооны Салбарын Шилдэг Амжилт" шагналыг хүртсэн зөвлөх компанийн анхны удирдагч болсон.
Тэрээр Лундын Их Сургуулийн Хууль зүйн магистрын зэрэгтэй бөгөөд англи, швед, франц хэлээр чөлөөтэй ярьдаг.

< > x
Чимэгбаатарын Уран-Учиг (Учка)
Олон нийттэй харилцах бодлогын менежер

Учка Чимэгбаатар нь аналитик болон төслийн менежментийн ур чадвараараа компанидаа хувь нэмэр оруулахын зэрэгцээ орчуулагч хэлмэрчээр давхар ажилладаг. Их сургуулиа төгссөний дараа Учка 2013 оноос Мицүбиши Корпорацид дөрвөн жилийн турш ашигт малтмалын хөрөнгө оруулалтын төслүүдийн менежментийг хариуцаж ажилласан. Дараа нь Лондоны металлын биржид брокер-дилерийн дадлагажигчаар томилогдон ажиллаж, өнгөт металлын фьючерсийн арилжаа, бизнесийн удирдлагын чиглэлээр туршлага хуримтлуулсан.
Учка бол унаган япон хэлтэй, англи хэлээр чөлөөтэй ярьдаг монгол хүн. Тэрээр АНУ-ын Блүүмингтон хот дахь Индиана их сургуулийг эдийн засаг, олон улсын харилцааны хос мэргэжлээр төгссөн, LAMP (Liberal Arts and Management Program) буюу Нийгмийн ухаан ба менежментийн хөтөлбөрийн сертификаттай.

< > x
Мэлисса Леунг
Олон нийттэй харилцах бодлогын менежер

Мелисса Леунг Олон нийтийн бодлогын томоохон төслүүдийг бүс нутгийн болон олон улсын хэмжээнд зохицуулах туршлагатай нэгдсэн бодлогын харилцааны мэргэжилтэн юм.
Мелисса өмнө нь дэлхийн тэргүүлэгч харилцаа холбооны фирмд бүс нутгийн олон нийтийн бодлогын багт ажиллаж, засгийн газарууд, олон улсын компаниуд мөн COP28, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Рокфеллер сан, Обама сан, Хонконгын Мөнгөний Удирдлагын Газар, Волмарт зэрэг олон улсын байгууллагуудад стратегийн харилцааны талаар зөвлөгөө өгч байсан. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын шагналт Үндэсний брэндийг сурталчлах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг удирдан зохион байгуулсан. Мөн Швейцарын Давос хотод жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн Эдийн засгийн Форумд удирдах түвшний имиж бүрдүүлэлт, хэвлэл мэдээлэлтэй харилцах, контент бүтээх чиглэлээр харилцагчдыг дэмжих бүс нутгийн анхны санаачилгад хувь нэмэр оруулсан.
Мелиссагийн сүүлийн үед хийсэн томхон ажлаас дурдвал, тэрээр Тайванийн 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн Олон улсын хэвлэл мэдээллийн зохицуулагчаар ажиллаж, нэр дэвшигчийн гадаад хэвлэл мэдээллийн ярилцлагуудыг зохион байгуулсан.
Тэрээр Хонконгийн Их сургуулийг Сэтгүүл зүйн чиглэлээр тэргүүн зэргийн дипломтай төгссөн бөгөөд Лондоны Их Сургуулийн Олон улсын олон нийттэй харилцах бодлогын магистрын зэрэгтэй. Мелисса нь Сингапур улсын иргэн бөгөөд Хонконг, Тайваньд ажиллаж, амьдарч байсан. Англи, хятад (мандарин, кантон) хэлээр чөлөөтэй ярьдаг.

< > x
Харүка Китамүра
Туслах мэнэжер

Харүка Китамүра нь манай эрүүл мэндийн багийн үндсэн гишүүдийн нэг юм. Бодлого болон зохицуулалтын асуудлаар мэргэшсэн бөгөөд үндэсний бодлого боловсруулагчдын тогтсон сүлжээнд тулгуурлан, бодлогын судалгаа, дүн шинжилгээнээс эхлээд улс төрийн оролцогч талуудад чиглэсэн стратегийн мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх хүртэл бүх талын үйлчилгээг харилцагчдадаа үзүүлдэг. Тэрээр дэлхийн эрүүл мэнд, мэдээллийн технологи, хүүхдийн бодлогын чиглэлээр мэргэшсэн. Харүка нь Японы Гадаад хэргийн яамнаас АНУ-ын Конгрессын гишүүний Вашингтон ДиСи дэх оффист дадлага хийхээр сонгогдож байсан.
Харүка Токиогийн Гадаад судлалын их сургуульд Харьцуулсан улс төр судлалаар мэргэшсэн, Олон улсын болон бүс нутгийн судлалын бакалаврын зэрэгтэй. Тэрээр англи, япон хэлээр чөлөөтэй ярьдаг.

< > x
Алтантуяагийн Марал-Оч
Шинжээч

Марал-Оч нь БНСУ-ын хууль эрх зүй, бодлогын боловсруулалттай холбоотой судалгаа шинжилгээ, зохицуулалтын хяналт, оролцогч талуудын зураглал гаргах чиглэлээр олон салбарын харилцагчдад дэмжлэг үзүүлдэг бодлогын шинжээч юм.
Марал-Оч нь Монголд “Рио Тинто”, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) GmbH зэрэг байгууллагуудад ажиллаж, компанийн харилцаа, олон улсын хөгжил, хил дамнасан бодлогын орчны чиглэлээр туршлага хуримтлуулсан. Тэрээр тогтвортой хөгжил болон олон улсын хамтын ажиллагаатай холбоотой оролцогч талуудтай харилцах, судалгаа хийх, төслийн зохицуулалт зэрэг ажлуудын гүйцэтгэлд хувь нэмрээ оруулсан.
Марал-Оч нь Монгол Улсын Их Сургуулийг Олон улсын харилцааны бакалаврын зэрэгтэй төгсөж, Сөүлийн Үндэсний Их Сургуульд Олон улсын судлалаар магистрын зэрэг хамгаалсан.

Бидэнтэй холбогдох

Үүнийг илгээснээр би Хувийн мэдээллийн бодлогыг зөвшөөрч байна.

Footer
  • Бидний тухай
  • Үйлчилгээ
  • Мэдээ, нарийвчилсан мэдээлэл
  • Карьер
  • Бидэнтэй холбогдох
Social Profile
  • LinkedIn
Sitewide
  • GR Japan
  • GR Korea
  • The GR Company
  • EN/JP

© 2026 GR Mongolia

Menu Term
  • Нууцлалын журам
  • Нууцлалын журам