“ЖиАр Монголиа” нь үр дүнтэй аргумент боловсруулж, нотлох баримт мэдээллийг цуглуулах замаар найдвартай нөлөөллийн бичиг баримт бэлтгэж харилцагчдынхаа нөлөөллийн үйл ажиллагаанд тусладаг. Бид харилцагчдаа өндөр түвшний уулзалтуудад оролцоход нь дэмжиж, ганцаарчилсан уулзалт, сургалт, семинар зохион байгуулж, зорилтот бүлгүүдэд зориулан мэдээлэл бэлтгэж, бодлого боловсруулагч нартай бүтээлч үр дүнтэй харилцахыг эрхэмлэдэг.
“ЖиАр Монголиа” нь олон нийтийн бодлогын аливаа кампанит ажлын амжилтад зайлшгүй зүйл болох улс төр, бодлогын орчныг нарийвчлан зураглаж, тодорхойлох тал дээр харилцагчдадаа дэмжлэг үзүүлдэг. Үүнд гол нөлөөлөгчид болон шийдвэр гаргагчид, тэдний байр суурь, сэдэл хандлагыг тодорхойлох, мөн гарч буй холбогдох зохицуулалт, хууль эрх зүйн болон бодлогын хүрээг гүнзгий судлан ойлгох зэрэг багтана. Үүний үр дүнд бодлогын үйл явцад үр дүнтэй нөлөөлөх хамгийн оновчтой хөшүүргүүдийг тодорхойлох боломж бүрддэг.
“ЖиАр Монголиа” нь харилцагчдадаа Монгол Улсад олон нийттэй харилцах зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх стратегийн харилцааны хөтөлбөрүүдийг төлөвлөж, хэрэгжүүлдэг. Бид харилцагчдаа засгийн газартай холбоо тогтоохоос нь өмнө улс төрийн орчны талаар бүрэн, зөв мэдээллээр хангаж, бодлогын шийдвэрийн үр дүнд нөлөөлөх хамгийн оновчтой боломжуудын талаар зөвлөгөө өгдөг.
“ЖиАр Монголиа” нь удирдах албан тушаалтнуудад зориулан тухайн салбарын улс төр, бодлогын орчны ерөнхий тойм, техник болон зохицуулалтын асуудлын талаарх мэргэжлийн түвшний дэлгэрэнгүй танилцуулга зэрэг харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн товч мэдээлэл, тайланг бэлтгэн хүргэдэг.
“ЖиАр Монголиа” нь төр засгийн байгууллагууд, улс төрийн намууд болон зөвлөх хороод зэрэг байгууллагуудын хэлэлцүүлгийг оролцуулан Монгол улсын олон нийтийн бодлоготой холбоотой асуудлын талаарх мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийдэг. Мөн бид гол оролцогч талуудын сэдэл, өөрчлөлтийн хөдөлгөгч хүчин зүйлсийг гүнзгий ойлгож, хууль тогтоох үйл явц болон улс төрийн динамикийн талаар мэргэжлийн түвшинд дүн шинжилгээ хийдэг. Бид өөрийн харилцагчдаа мэдээллийн давуу талаар хангахын тулд баталгаатай эх сурвалжаар дамжуулан мэдээллээ баталгаажуулдаг.
我們密切追蹤和客戶相關的政策發展,並及時提供我們的見解及分析,包括立法院及其他行政機關的會議記綠、政府採購訊息、公眾意見、政黨和委員會會議、官方公告及新聞發布、台灣媒體報導等。
“ЖиАр Монголиа” нь харилцагчдынхаа тодорхойлсон бодлогын асуудалд анхаарч, цаг тухайд нь мэдээлэл, дүн шинжилгээ хийдэг. Бид хууль тогтоох байгууллага болон яамдын үйл ажиллагаа, худалдан авалтын боломжууд, олон нийтийн санал авах үйл явц, нам болон хороодын хурал, албан ёсны мэдэгдэл, мэдээллүүд, монгол хэл дээрх хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэгт тогтмол мониторинг хийдэг.